Японы Токио хотод хүйтэн уур амьсгал ороод жиндүүхэн өдөр хоногууд үргэлжилж байлаа. Монголд -10 градус байна гэж утсан дээр гарч ирж байна. Өнөөдрийн би бол хайртай хүмүүсийнхээ надад итгэсэн итгэлээр нь жигүүрлэсэн нэгэн. Өглөө 7:52ын галт тэргэнд суугаад хотын төвийн гудамжинд байрлах сургууль руугаа явлаа. Очих газрынхаа буудал хүртэл 40 минут, буугаад 20 минь сургууль руугаа явах тэр зам минь надад ереесее ч хүнд хэцүү санагддаггүй байлаа. Зарим хүмүүс ямар хол юм бэ гэдэг. Гэтэл ажил хичээлдээ хүрэхдээ 1 цаг зарцуулах нь жирийн Япон хүний хувьд маш энгийн зүйл юм. Миний бие махбодь, сэтгэл санаа бага байхаас минь энэ бүхэнд бэлтгэгдэж байсан юм шиг. 10 жилийн нэгдүгээр ангид орсон жаахан охин байхаасаа л гэр бүлийнхээ амьдардаг байсан тосгоноос зуны халуун, өвлийн тэсгим хүйтнийг ажрахгүй алхаж өссөн байгалийн бяцхан охин. 4-р ангиа төгсөөд Улаанбаатар хот руу шилжин ирэх хүртэл энэ байдал үргэлжилсэн. Харин 5-р ангиасаа Улаанбаатар хотыннэгэн дунд сургуульд шилжиж ирж, аав ээж, дүү охин үеэл нартайгаа хамт амьдрах болсон юм. Амьдардаг байсан хэсэг маань сургуулиас зайтай, бас голын жавар үлээсэн өвлийн өдрүүдэд өглөө болгон автобусанд суух гэж 20 минут алхдаг, харин хавар намар бол байнгын алхдаг байсан. Энэ байдал минь 10-р ангиа төгстөл үргэлжилсэн санагддаг. Их сургуульд орлоо. МУИС-ын байр, гэр хүртэл 20 минь алхахаас өөр замгүй. Тээврийн хэрэгсэл явахгүй учраас тэр. Ингээд их сургуулийн 4 жилийг мөн атлетик тамирчин шиг л өнгөрөөсөн юм. Хамгийн сонирхолтой нь би ажилд ороод ч алхсаар, гэхдээ автобус хэрэглэдэг болсон юм. Их хотын иргэн болоод удаж байгаа би хотын тээврийн хэрэгслийн чиг, цаг, унааны хөлсийг мартталаа тээврийн хэрэгслээс хол байсан байна гэдгээ ажилд ороод Зайсангийн автобусанд сууж, мэргэжилтний 20-д байрлах ажилдаа явдаг болоод мэддэг болсон юм. Монгол улсын дундаж иргэн тэгж л өөрийнхөө бусад төрлийн хүмүүс хэрхэн ямар эрүүл бус харилцаа, аюултай хотын орчинд өдөр хоног үргэлжилж байгааг мэдрэх болсон. Зарим нь амь зуухын тулд хөдөлмөрлөж байхад, зарим нь амар хялбар аргаар амь зуухын тулд хөдөлмөрлөж олсон хэн нэгнийхээ хөрөнгийг хулгайлж дээрэмдэж, тийм хууль үйлчилдэггүй харанхуй Улаанбаатар хотын агаараар амьсгалж байгаагаа мэдрэх шиг . Оюутан байхдаа хир халдамгүй элитүүдийн орон зайг эрэлхийлэн, дэлхий ертөнцийн тухай судлан сайн, сайхан гялтганасан ирээдүйг амттай бодлоороо бялууртлаа мөрөөдөж авч ... Бодит байсан эсэхэд би одоо эргэлзэж байна. Би хаанаас эхлэсэн бэ? Би яг тэдний дундаас л эхэлсэн. Тэдний дундаас аав ээж минь биднийг тэжээх гэж тэдэнтэй нэг хамт олон болон ажиллаж байсан. Би тэдний хүүхдүүдтэй нөхөрлөж, тэднээс нэг нэгнээ хайрлах, хүндлэх хүн ёсыг суралцсан. Би өнөөдөр хөгжсөн хөрөнгөтэй болсон ч тэдний оролцоо, түлхэц, нөлөө байсан юм шүү гэдгийг хэзээ ч мартахгүй. Тийм ч учраас би өнөөдөр тэдний хүүхдийн боловсролд нэмэр болох боловсон хүчин болж монголын ирээдүйн хөгжилд нэмэр болох болно. Япон дахь миний судалгааны ажил, миний одоогийн ажил ба түүнээс олж авсан өөрийн итгэл бас надад итгэх бусдын итгэлийн үр дүнг гаргах цаг ирсэн мэт санагддаг. Хамтдаа бүх цагийн хамгийн сайхан боломжуудыг энэ цаг үеэсээ хайцгаая
- 前ページ
- 次ページ